Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 11-р сарын 1-р арав хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм бичвэр
2021 оны 11-р сарын 1 дүгээр арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2021-11-11 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2021 оны 11-р сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор -3.6-4.6 градус дулаан, бусад нутгаар -4.9-9.7 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур Бигэр,Тооройд 10, Хөхморьт, Халиун, Шаргад 9, Дарив, Төгрөгт 8 градус дулаан, бусад сумуудад -3 градус хүйтнээс 6 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Есөнбулагт -25, Жаргаланд -24, Цогтод -23, Цээл, Баян-Уулд -22, Дэлгэр, Тайширт -21, Чандмань, Төгрөг, Гуулин, Хөхморьтод -20, бусад сумуудад -13-19 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор -2-3 градус хүйтэн, бусад нутгаар -4-8 градус хүйтэн байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Баян-Уулд -24, Есөнбулаг, Гуулин, Цээл, Цогтод -23, Тайширт -22, Чандмань, Бугатад -21, Алтай, Хөхморьтод -20 градус хүйтэн, бусад сумуудад -14-19 градус хүйтэн байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт ихэнх сумуудад хур тунадас орсон ба Бугатад 3.2 мм, Алтайд 2.1, Цогтод 1.8 мм, Эрдэнэд 1.4 мм, Есөнбулагт 1.3 мм, Жаргалан, Цээлд 1.1 мм, Баян-Уул, Чандманьд 0.7 мм, Тооройд 0.4 мм, Гуулин, Төгрөг, Тайширт 0.2 мм, Халиун, Дэлгэрт 0.0 мм хур тунадас орсон байна.
Салхины хамгийн их хурд Есөнбулагт 29 м/с, Шарга, Бугатад 24 м/с, Тонхил, Бигэр, Дарив, Төгрөгт 20 м/с, Баян-Уул, Тайшир, Цогтод 18 м/с, бусад сумуудад 8-16 м/с хүрч шороон шуурга шуурсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-9 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Цасны мэдээ: 2021 оны 11-р сарын 10-ны байдлаар Чандмань сумд 0 см зузаан, Говь-Алтай аймгийн нийт нутгийг 10 хувьд цасан бүрхүүл тогтсон байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /